БИДНИЙ ТУХАЙ
Танилцуулга
Толигор Бодь Зам ХХК нь авто зам, дэд бүтэц, газар шорооны ажил, тээвэр ложистик болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Манай хамт олон чанар, аюулгүй ажиллагаа, хариуцлагыг эрхэмлэн орчин үеийн техник, технологид тулгуурласан бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Компанийн үйл ажиллагааны хүрээнд улсын болон орон нутгийн чанартай авто зам, талбайн тохижилт, замын суурь бүтэц, асфальт бетон хучилт, материал тээвэрлэлтийн ажлуудыг гүйцэтгэж байна.
Уриа
“Хөгжлийн замыг хамтдаа бүтээнэ.”
Компанийн түүх
Манай компани нь Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, зам тээвэр, инженерийн дэд бүтцийн чиглэлээр туршлага хуримтлуулан хөгжиж ирсэн.
Бид техник тоног төхөөрөмжийн баазаа үе шаттайгаар өргөжүүлж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэхэд тогтмол анхаарч ажилдаг.
Туршлага
Газар шорооны ажил
Асфальт бетон үйлдвэрлэл
Замын материал тээвэрлэлт
Хүнд машин механизмын үйлчилгээ
Кемп болон барилгын түр байгууламж
Лабораторийн хяналт шинжилгээ
Манай хамт олон төслийн хэрэгжилтийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх туршлагатай.
МЭРГЭЖЛИЙН БАГ
Нийт 80 ажилтан| № | Албан тушаал | Тоо |
|---|---|---|
| 1 | Төслийн удирдагч | 1 |
| 2 | Ерөнхий инженер | 1 |
| 3 | Авто замын инженер | 3 |
| 4 | Геодезийн инженер | 2 |
| 5 | Лабораторийн инженер | 2 |
| 6 | ХАБЭА инженер | 2 |
| 7 | Механик инженер | 2 |
| 8 | Цахилгааны инженер | 1 |
| 9 | Материалын инженер | 1 |
| 10 | Экскаватор оператор | 6 |
| 11 | Грейдер оператор | 4 |
| 12 | Индүүний оператор | 4 |
| 13 | Хово жолооч | 30 |
| 14 | Усны машины жолооч | 2 |
| 15 | Ачигч оператор | 3 |
| 16 | Гагнуурчин | 2 |
| 17 | Засварчин | 4 |
| 18 | Туслах ажилтан | 15 |
Алсын Хараа
Монгол Улсын дэд бүтцийн салбарт чанар, технологи, хариуцлагаар тэргүүлэгч үндэсний компани болох.
Эрхэм Зорилго
Орчин үеийн техник технологи, мэргэжлийн чадварлаг баг хамт олонд тулгуурлан аюулгүй, чанартай, тогтвортой бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, нийгэмд үнэ цэнэ бүтээхэд оршино.
